Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцлоо

0
74

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авсан бөгөөд Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Ерөнхийлөгч өнөөдөр Европын комиссын дарга Урсула вон дер Леиен, Словени улсын Ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзана. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Ерөнхийлөгчид бараалхах юм.

Энэ удаагийн чуулганд 100 гаруй орны төрийн тэргүүн, 59 орны Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд нар биечлэн оролцож байна.Монгол Улс НҮБ-д 1961 оны 10-р сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн. Ингэснээр манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ манай гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн наймдугаар сард манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсыг энх тайвны бэлэг тэмдэг хэмээн онцолсон нь цагаа олсон зөв тодотгол болсныг айлчлалын дараа онцлоод буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.