Friday, October 18, 2024
HomeНийгэмОрон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шүүхийн тамгын газрын тоног төхөөрөмжийг шинэчиллээ 

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шүүхийн тамгын газрын тоног төхөөрөмжийг шинэчиллээ 

Published on

spot_img

Орон нутгийн төсвийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Шүүхийн тамгын газрын тоног төхөөрөмжийг шинэчиллээ.  Компьютер, ухаалаг дэлгэц, принтер, скайнер, хард, рам зэргийг өнөөдөр Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр нар хүлээлгэн өглөө. 

Сүүлийн долоон жил аймгийн Шүүхийн тамгын газарт дээд байгууллагаас болон улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдээгүй аж. Аймгийн ЗДТГ, ИТХ-ын байгууллага үүнд анхаарч, дэмжин тоног төхөөрөмжийг шинэчлэн хөрөнгө оруулалт хийж буйд тус газрын хамт олон талархал илэрхийллээ. 

Ирэх онд Орхон аймгийн Шүүхийн 50 жилийн ой тохионо. Ойгоо угтсан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй талаараа хэлсэн. 

Мөн энэ үеэр Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “Удаан хугацааны турш  шийдэгдээгүй явж ирсэн аймгийн Шүүхийн ордон байгуулах газрын асуудал өчигдөрхөн шийдэгдэж, Засаг даргын захирамжаар баталгаажин Булаг багт газрын асуудал шийдэгдсэн”  таатай мэдээг дуулгалаа. 

Мэдээллийн төв 

Latest articles

Өдөрт 1600-1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай авто буудалтай боллоо

           Орхон аймаг хот хооронд болон бусад аймаг, сумдууд руу...

БУЛГАН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган...

Дэнж – Эрдэнэ чиглэлийн авто замын засварыг эхлүүлж, түр маршрут гаргалаа

        Аймгийн хэмжээнд авто зам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд...

Баяр наадмын бэлтгэл хангаж буй  10 салбар комиссын бүрэлдэхүүнийг танилцуулж байна

Монголын Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жил-Үндэсний их баяр,...

More like this