Хүүхдийн “Жаргалант” зуслангийн бүтээн байгуулалтын ажилтай Аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Ариун-Эрдэнэ очиж танилцлаа.
Жаргалант зуслангийн сургалтын танхим, хоолны зал бүхий захиргааны байрыг Улс ,орон нутгийн төсвийн хөрөнгөөр, мөн Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар “Эко эрдэнэс үүр” ХХК гүйцэтгэн, ашиглалтад өгөхөд бэлэн болсон байна.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр амрах байруудыг шинэчлэн засварлаж, амрагч хүүхдүүдээ тун удахгүй хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан “Хүүхдийн Жаргалант” зуслан ийнхүү 10 жилийн дараа шинээр ашиглалтанд орж хүүхэд багачуудаа авахаар боллоо.