Wednesday, October 30, 2024
HomeМэдээ мэдээлэлДаниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд  автобус явж эхэллээ 

Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд  автобус явж эхэллээ 

Published on

spot_img

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын баталсан шинэ /чиглэл/ маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээг  өнөөдрөөс үзүүлж байна. 

Тодруулбал, Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд  нийтийн тээврийн автобус явж эхэллээ.  Иргэдтэй хийсэн хэд  хэдэн удаагийн уулзалтаар  дээрх чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах санал хүсэлтийг ихээр гаргаж байв.  Иймд  иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэж,   судалгаа хийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд ирсэн эхний ээлжийн 10 автобусны 5-ыг нь дээрх чиглэлүүдэд өнөөдрөөс туршилтаар явуулж эхэллээ. 

Урд хабитат нь хотын төвөөс 5 км-ын зайтай алслагдсан гэр хороолол. Хаан банкны уулзвар дээрээс дээрх чиглэлд жижиг тэрэг иргэдэд үйлчилдэг байсан бол нийтийн тээвэр явж эхэлснээр иргэд  гэртэйгээ ойр бууж, суух боломж бүрдлээ.  Мөн Уртын гол багийн дундын замын иргэд нэлээдгүй газар явж нийтийн тээвэрт суудаг байсан асуудал ийн шийдвэрлэгдэж байна. 

Автобус өглөө 07:00-оос оройн 21:00 цаг хүртэл явах бөгөөд 14:00 цагт жолооч ээлжээ солино. Мөн автобус хооронд хүлээгдэл үүсгэхгүйгээр  1-2 минутын зайтай тогтмол эргэлтээр явуулахаар зорьж байна. Нэг талдаа долоон буудал байх бөгөөд бүтэн эргэлтэд 60 минут зарцуулах тооцоог гаргажээ.  Шинэ чиглэл учир туршилтын хугацаанд иргэдийн санал хүсэлтийг сонсож нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг илүү сайжруулахад анхаарна гэдгийг албаныхан хэллээ. 

Мэдээллийн төв 

0

0

0

0

0

0

Холбоотой мэдээлэл

Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд  автобус явж эхэллээ 

2024-07-03

 Төрийн жинхэнэ албан хаагчийн  тангараг өргөх ёслол боллоо

2024-07-03

Долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна

2024-07-03

Жаргалант сумын 132 малчин өрх өвөлжөөндөө ногоон тэжээл тарина 

2024-07-02

Тариалангийн талбайг хашаажуулав

2024-07-01

Бодлого, хөтөлбөр

Бодлого хөтөлбөрийн хэрэгжилт

Чухал холбоос

Latest articles

Өдөрт 1600-1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай авто буудалтай боллоо

           Орхон аймаг хот хооронд болон бусад аймаг, сумдууд руу...

БУЛГАН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган...

Дэнж – Эрдэнэ чиглэлийн авто замын засварыг эхлүүлж, түр маршрут гаргалаа

        Аймгийн хэмжээнд авто зам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд...

Баяр наадмын бэлтгэл хангаж буй  10 салбар комиссын бүрэлдэхүүнийг танилцуулж байна

Монголын Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жил-Үндэсний их баяр,...

More like this